"ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ: МОНГОЛ УЛСЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА"
DOI:
https://doi.org/10.63570/aef5by21Keywords:
боловсрол, иргэн, насан турш, мэргэжлийн ур чадвар, системAbstract
Цэргийн алба хаагчдын насан туршийн боловсрол нь улсын аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой. Монгол Улс цэргийн алба хаагчдын боловсролыг дэмжих хэд хэдэн хууль, заалт баталсан ч, насан туршийн боловсролын системтэй, цогц хөтөлбөрүүдийн хэрэгжилт хангалтгүй байна. Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэний амьдралд шилжихэд шаардлагатай ур чадвар эзэмшүүлэх чиглэлээр Монгол Улсын хууль, эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт байгаагүй юм.
Олон улсын туршлагаас Европ, АНУ, Япон, Сингапур зэрэг улс орнууд цэргийн алба хаагчдын насан туршийн боловсролыг дэмжихэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байгааг харуулжээ. Тэд цэргийн ур чадвар болон иргэний амьдралд шилжихэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхэд олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Монгол Улсад цэргийн алба хаагчдын насан туршийн боловсролын системийг өргөжүүлэх, цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх болно.
Published
Issue
Section
Categories
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.