ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТАД ЦАХИМ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ

Authors

  • Т.ТҮМЭННАСАН магистр Author

Keywords:

ГАЛ ТҮЙМЭР, ГАЛ ТҮЙМРИЙН ХЯНАЛТ, ЦАХИМ СИСТЕМ

Abstract

Гал түймрийн хяналт гэдэг нь онолын хувьд гал түймрийг үүсгэгч гол элементүүд болох дулаан, агаар (хүчилтөрөгч), түлш (шатах материал)-ыг 
нөхцөлдүүлэхгүй буюу галын гурвалжинг бий болгохгүй байх, үүсвэрлэн гарсан тохиолдолд цаашид хөгжин дэлгэрүүлэхгүй байх тухай ойлголт юм. Гал түймрийн улсын хяналт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Гал түймрийн хяналтын хэлтсийн байцаагч нарын гүйцэтгэдэг төрийн хяналтын үйл ажиллагааны тусгай төрөл юм. Гал түймрийн улсын хяналтын эрх бүхий албан тушаалтан нар болон иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хамтын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох төрийн үйлчилгээг ойртуулах бүх төрлийн мэдээллийг цахим системд багтаах зайлшгүй шаардлага тулгарч байна. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам’’-ыг баталсан. Судалгаанаас үзэхэд Нийслэл хотын хэмжээнд 1 гал түймрийн улсын хяналтын байцаагчид 3076 барилга байгууламж байгаа нь тухайн байцаагч өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн барилга байгууламжид нэг бүрчлэн хүрч ажиллах боломж нөөц, цаг хугацаанаас шалтгаалсан чанар хүртээмж муу байна тиймээс цаашид энэ 
төрлийн үйл ажиллагааг цахим системд нэвтрүүлж иргэн хуулийн этгээдтэй хамтран ажиллахад төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломжтой гэж дүгнэж байна.

Author Biography

  • Т.ТҮМЭННАСАН, магистр

    *Нийслэлийн Онцгой байдлын газран Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад, удирдахуйн ухааны магистр

Downloads

Published

2025-03-10

How to Cite

ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТАД ЦАХИМ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ. (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 17(1), 116-122. https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1658

Similar Articles

1-10 of 134

You may also start an advanced similarity search for this article.