УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ ОНӨТҮГ-Т ISO9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ
УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ ОНӨТҮГ-Т ISO9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ
DOI:
https://doi.org/10.63570/11da4b12Keywords:
ISO 9001:2015, чанарын удирдлага, төрийн үйлчилгээ, Шуурхай удирдлага, стандартын хэрэгжилтAbstract
Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв (ШУЗТ)-д ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх бодит хэрэгцээ, нөхцөл боломж, саад бэрхшээлүүдийг илрүүлж, үр нөлөө бүхий санал, шийдлийг дэвшүүлэх зорилготой юм. Судалгаанд чанарын удирдлагын онолын үндэс, олон улсын болон дотоодын хэрэгжилтийн туршлага, ШУЗТ-ийн бүтэц, эрх зүйн орчин, техник технологийн нөхцөл байдал, иргэдийн үнэлгээ зэрэг олон талт үзүүлэлтийг шинжилсэн. Олон улсын туршлагын хүрээнд Малайз, Япон, Сингапур, Эстони зэрэг орны төрийн байгууллагад ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн байдал, үр нөлөө, бодлогын дэмжлэг, хэрэглэгчийн оролцооны хүчин зүйлийг харьцуулан судалсан болно. Судалгааны дүнд ШУЗТ нь энэхүү стандартыг хэрэгжүүлэх суурь нөхцөлтэй боловч эрх зүйн болон дотоод процессын хувьд тодорхой шинэчлэл, чадавхжуулалт шаардлагатайг тодорхойлсон.
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.