ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ АНГИЙН БАЙРШЛЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.63570/nh71dw63Keywords:
гал түймэр, унтраах, аврах анги , байршил , төлөвлөлт , эрсдэл , баримт бичигAbstract
Гал түймэртэй тэмцэх нэгж нь объектын болон ой, хээрийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааг гал түймэр унтраах дүрмийн хүрээнд зохион байгуулна.
Гал түймэртэй тэмцэх нэгж нь дараах төрөлтэй байна:
- Гал түймэр унтраах аврах анги;
- Гал түймэртэй тэмцэх гэрээт анги;
- Гал түймэртэй тэмцэх хэсэг;
- Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг.
Гал түймэр унтраах аврах ангийг улсын төсвөөс, гал түймэртэй тэмцэх гэрээт ангийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр улсын төсвөөс, гал түймэртэй тэмцэх хэсгийг тухайн иргэн, байгууллага, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
1922 оноос хойш МУ-ын ЗГ-ын тогтоолоор одоог хүртэл нийтдээ 70 гаруй гал түймэр унтраах, аврах анги үйл ажиллагаагаа явуулж цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна.
МУ-ын хэмжээнд тохиолдож байгаа гамшиг ослын тоо үзүүлэлтээс хархад 80 гаруй хувь нь гал түймрийн аюулт үзэгдэл эзлэж байна.
Дээрх сэдвийн хүрээнд тоон ба чанар, swot шинжилгээ судалгааны арга ашиглан гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандартууд болон бодлогын баримт бичигтэй уяалдуулан гал түймэр унтраах, аврах ангийн байршлын төлөвлөлтийн онол арга зүйн асуудлуудыг судалж, өнөөгийн байдалд шинжилгээ хийнэ үзэхэд энэ сэдвийг цаашид дэлгэрүүлэн судлах зайлшгүй шаардлага гарч байна.
Downloads
Published
Issue
Section
Categories
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.