МОНГОЛ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШИЙН хөгжлийн ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ЗАРИМ АСУУДАЛ
Keywords:
их сургууль, багш,, хөгжил,, эрх зүй.Abstract
Монголын ард түмэн бид “...төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг
хүндэтгэн үзэж эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээнҮндсэн Хуулиндаа' тунхагласан. Үндсэн хуулиндаа бэхжүүлсэн энэхүү эрхэм зорилгыг биелүүлхийн тулд бүх салбарын багшийг хөгжүүлэх, тэднээр дамжуулан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмээ хөгжүүлэх нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцсэн төрийн бодлого байх нь гарцаагүй байна гэдгийг өмнөх бүлгийн судалгаагаар дэвшүүлсэн.
Монгол улс их, дээд боловсрол эзэмших, эзэмшүүлэх явцад үүссэн нийгмийн тодорхой төрлийн харилцааг үүссэн цагаас нь эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж ирсэн. БНМАУ нь дунд сургуулийн багш нарыг бэлтгэх бодлогоо 1921 оноос хэрэгжүүлэн анхны багш нар бэлтгэгдэж эхэлсэн байдаг. Багш нарын цалин хөлс* 2, хангамж нь их, дээд сургуулийн багшийн хөгжилд шууд нөлөөлнө. Цаашилбал багшийн мэргэжил сонгон суралцах сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын оноо сайнгүй байгаа нь Монгол Улс боловсролын салбарын хөгжилд цаашид илүү анхаарах шаардлагатай болсоны илрэл юм. Дэлхий нийтэд багшийн мэргэжлийг нийгмийн хамгийн чухал, ач холбогдолтойд тооцдог жишээ олон байдаг. Тухайлбал, АНУ боловсролын
салбарт хамгийн их буюу 809 тэрбум доллар зарцуулдаг гэсэн судалгаа байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2018 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.