МӨРДӨХ АЛБАНЫ ҮҮСЭЛ, ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БА МӨРДӨН ШАЛГАХ АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Authors

  • Д.Бямбабат Магистрант Author

Keywords:

Мөрдөх алба, түүх, уламжлал.

Abstract

Хүн төрөлхтний үүсэл, хөгжлийн түүхэн үйл явц, ангийн тэмцлийн үр дүнд улс, гүрэн байгуулагдаж, улсаа дагаж төр оршин тогтнож, улмаар төрт ёсны үйл хэргийг нэг мөр даган хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлагын үүднээс хууль тогтоомжууд бий болон хөгжлийн явцад нийгмийн янз бүрийн тогтолцоог дамжин, өнөөдрийн ардчилсан нийгмийг хүртэл өөрийн бодит үүргээ биелүүлж ирсэн түүхтэй.

Түүхийн энэхүү хөгжлийн бүхий л үе шатанд дэлхийн улс, гүрнүүд гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцлийг олж тогтоох, гэмт этгээдийн хувийн шинж байдал, онцлогийг судлахад чиглэсэн судалгааг тасралтгүй явуулж ирсэн нь одоогийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, мөрдөн шалгах, нотлоход чиглэсэн орчин үеийн салбар шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлж, улмаар мэдлэгийн тусгай салбар криминологи, криминалистик, эрүүгийн эрх зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй зэрэг салбар шинжлэх ухааны онолын үндэс суурийг бий болгож мөрдөн шалгах ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын ойлголт хөгжиж ирсэн түүхтэй.

Энэхүү өгүүллээр мөрдөх алба үүсэн байгуулагдсан түүхэн уламжлалыг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаа, түүний удирдлагын эрх зүйн зохицуулалт нь хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг судлахыг зорьсон.

Author Biography

  • Д.Бямбабат, Магистрант

    Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн 8021 дамжааны суралцагч хошууч

Downloads

Published

2025-03-10

How to Cite

МӨРДӨХ АЛБАНЫ ҮҮСЭЛ, ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БА МӨРДӨН ШАЛГАХ АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ . (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 29(3), 1-12. https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1296

Similar Articles

1-10 of 221

You may also start an advanced similarity search for this article.