МӨРДӨХ АЛБАНЫ ҮҮСЭЛ, ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БА МӨРДӨН ШАЛГАХ АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Keywords:
Мөрдөх алба, түүх, уламжлал.Abstract
Хүн төрөлхтний үүсэл, хөгжлийн түүхэн үйл явц, ангийн тэмцлийн үр дүнд улс, гүрэн байгуулагдаж, улсаа дагаж төр оршин тогтнож, улмаар төрт ёсны үйл хэргийг нэг мөр даган хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлагын үүднээс хууль тогтоомжууд бий болон хөгжлийн явцад нийгмийн янз бүрийн тогтолцоог дамжин, өнөөдрийн ардчилсан нийгмийг хүртэл өөрийн бодит үүргээ биелүүлж ирсэн түүхтэй.
Түүхийн энэхүү хөгжлийн бүхий л үе шатанд дэлхийн улс, гүрнүүд гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцлийг олж тогтоох, гэмт этгээдийн хувийн шинж байдал, онцлогийг судлахад чиглэсэн судалгааг тасралтгүй явуулж ирсэн нь одоогийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, мөрдөн шалгах, нотлоход чиглэсэн орчин үеийн салбар шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлж, улмаар мэдлэгийн тусгай салбар криминологи, криминалистик, эрүүгийн эрх зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй зэрэг салбар шинжлэх ухааны онолын үндэс суурийг бий болгож мөрдөн шалгах ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын ойлголт хөгжиж ирсэн түүхтэй.
Энэхүү өгүүллээр мөрдөх алба үүсэн байгуулагдсан түүхэн уламжлалыг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаа, түүний удирдлагын эрх зүйн зохицуулалт нь хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг судлахыг зорьсон.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.