МОНГОЛ УЛСЫН ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/11csnr28Ключевые слова:
Донор, хууль, эрхтэн, шилжүүлэн суулгах, амьд донор, амьгүй донор, хүний эрх;Аннотация
Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ 1996 онд эхэлсэн гэж үздэг бөгөөд 2024 оны байдлаар нийт 994 тохиолдолд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнээс 85.7 хувийг
эрхтэн шилжүүлэх, 3.6 хувь нь ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, 10.7 хувьд нь нүдний эвэрлэг болон шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж үйлчилгээ эзэлсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг хөгжихийн зэрэгцээ хууль, эрх зүйн зохицуулалт, менежментийн асуудлыг сайтар судлан, шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлтийг хийх ёстой. Монгол Улсын Донорын тухай хууль анх 2000 онд батлагдан 2012 болон 2018 онд шинэчлэгдэн батлагдаж, 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү хуульд удаа дараа өөрчлөлт хийгдсэнээр амьд донороо хамгаалж, амьгүй донорыг дэмжих, удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгох чиглэлийг баримталсан байна. Манай улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Донорын тухай хуулийн хувьд нэршлээс эхлэн өөрчлөх болон тусламж үйлчилгээг зохицуулж буй тодорхой заалтуудад өөрчлөлт оруулах нэн шаардлагатай харагдаж байна. Учир нь хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг судалж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан донор, реципиентийн нийгмийн хамгаалал, амьд донорыг хамгаалах, амьгүй донорын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийт төдийгүй эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх ёстой. Монгол улсад ДЭМБ, “Дэлхийн эрхтэн шилжүүлэх холбоо” болон улс оронд мөрдөж буй хууль дүрэм, зааврын дагуу эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байгаа хэдий ч тулгамдсан асуудал ихээхэн гарч байгаа бөгөөд холбогдох хууль эрх зүйн актуудын зарим заалтуудыг өөрчлөх болон тухайн сэдвийг цогцоор нь судалсан анагаах ухаан, хуулийн чиглэлийн дорвитой судалгааны ажил хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон.
Загрузки
Опубликован
Выпуск
Раздел
Категории
Лицензия
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

Это произведение доступно по лицензии Creative Commons «Attribution-NonCommercial-ShareAlike» («Атрибуция — Некоммерческое использование — На тех же условиях») 4.0 Всемирная.