ЦАГДААГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХАРИЛЦААНЫ СОЁЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.63570/82vqxh51Keywords:
Цагдаа, харилцаа, соёл, удирдлагаAbstract
Энэхүү судалгааны илтгэл нь цагдаагийн байгууллагын удирдах ажилтны харилцааны соёлын өнөөгийн байдлыг үнэлэн дүгнэж, байгууллагын үйл ажиллагааны үр дүнд үзүүлэх нөлөөллийг судалсан болно. Судалгааны үндэслэлд цагдаагийн удирдлагын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцааны соёл нь байгууллагын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг болохыг онцолсон.
Судалгаанд нийт 382 албан хаагч, 373 иргэнийг хамруулсан бөгөөд удирдах ажилтны харилцааны соёлыг “сайн” гэж үнэлсэн хувь харьцангуй бага, харин “дунд” болон “хангалтгүй” гэж үзсэн хувь өндөр байв. Мөн иргэдийн зүгээс цагдаагийн үйлчилгээний харилцаанд сэтгэл ханамжийн түвшин сул байгааг илэрхийлсэн нь байгууллагын нэр хүнд, итгэлцэлд сөргөөр нөлөөлж буйг илтгэж байна. Судалгааны үр дүнд цагдаагийн удирдах ажилтнуудын удирдлагын арга
барил, харилцах хандлагыг шинэ шатанд гаргах, мэргэжлийн болон харилцах ур чадварыг тогтмол сургалтаар хөгжүүлэх, сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг дүгнэсэн.
Түүнчлэн, удирдах ажилтны харилцааны соёл нь хамт олны сэтгэл зүй, байгууллагын дотоод соёл, албан хаагчдын ажлын урам зоригт чухал нөлөө үзүүлдэг болох нь тодорхой болсон. Түрэмгий болон идэвхгүй харилцааны хэв маяг нь байгууллагын үр дүнд сөрөг нөлөөтэй байхад, итгэлтэй, эерэг харилцаа нь хамтын ажиллагааг бэхжүүлдэг гол хүчин зүйл болж байв. Иймд цагдаагийн байгууллагын удирдлагын түвшинд харилцааны соёлд суурилсан манлайллыг төлөвшүүлэх бодлого, тогтолцоог шинээр бүрдүүлэх шаардлагатай байна.
References
Эх сурвалж
- IRIM Судалгааны хүрээлэн. (2019). IRIM СудалгаМонгол Улсын цагдаагийн байгууллагаас иргэдэд хүргэдэг үйлчилгээний мониторинг судалгааны ажлын тайлан. Улаанбаатар: IRIM Судалгааны хүрээлэн.
- Монгол Улсын Их хурал . (2018). Төрийн албаны тухай хууль . Улаанбаатар: Төрийн мэдээлэл эмхэтгэл, №01.
- Монгол Улсын Их хурал. (2023). Төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хууль. Улаанбаатар: Төрийн мэдээлэл эмхэтгэл, №24.
- Монгол Улсын Их хурал. (2023). Цагдаагийн албаны тухай хууль. Улаанбаатар: Төрийн мэдээлэл эмхэтгэл, №08.
- Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс. (2015). Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 14 дэх илтгэл. Улаанбаатар.
- Одбаатар, Б. (2024). Байгууллагын удирдлага. илтгэл. Хууль сахиулах удирдлага.
- Цагдаагийн ерөнхий газар. (2014). Цагдаагийн ерөнхий газрын 2013 оны үйл ажиллагааны тайлан. Улаанбаатар.
- Цагдаагийн ерөнхий газар. (2015). Цагдаагийн алба хаагчийн ёс зүй харилцаа сургалтын хөтөлбөр . Улаанбаатар.
- Цагдаагийн ерөнхий газар. (2025, 02 10). Цагдаагийн ерөнхий газар. Retrieved from police.gov.mn : http:www.police.gov.mn
- Цагдаагийн ерөнхий газар, Судалгаа, шинжилгээний "Эс Ай Си Эй" ХХК. (2021). Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хэрэглэгчийн үнэлгээ судалгааны ажлын тайлан. Улаанбаатар.
- ЦЕГ-ын даргын А/194 дүгээр тушаал. (2024). Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм. Улаанбаатар: ЦЕГ.
- ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Судалгаа, дүн шинжилгээний төв. (2018). Цагдаагийн алба хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчил, харилцаа, ёс зүйн өнөөгийн байдалд хийсэн судалгааны ажлын тайлан. Улаанбаатар.
Downloads
Published
Issue
Section
Categories
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.