ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/8gpjxf54Keywords:
Даатгал, даатгалын гэрээ, эрсдэл, зарчимAbstract
Даатгалын гэрээний эрх зүйн харилцааны онцлогийг түүний ойлголт,
мөн чанар, зохицуулалтын хүрээнд, Тухайлан Япон улсын даатгалын гэрээний эрх зүйн
зохицуулалтын онцлог, түүний хэрэгжилт, тулгамдаж буй зарим асуудлыг судлах
зорилготой. Даатгалын гэрээ нь эрсдэлийг хуваалцах, санхүүгийн тогтвортой байдлыг
хангах үндсэн үүрэгтэй бөгөөд иргэний эрх зүйн зарчмуудтай нягт уялддаг.
Япон улсын Даатгалын тухай хуульд даатгалын гэрээг тодорхойлохдоо харилцан
туслах гэрээтэй төстэй байдлаар авч үздэг. Энэ нь даатгуулагч тодорхой хэмжээний
хураамж төлөх, даатгагч хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох үүрэг хүлээдэг
зарчмаар зохицуулагддаг. Даатгалын эрх зүйн зохицуулалтад орлого, зарлагын тэнцвэр,
эрсдэл-хураамжийн зохистой харьцаа зэрэг санхүүгийн үндсэн зарчмууд чухал байр суурь
эзэлдэг.
Уг судалгааны ажил нь Япон улсын даатгалын гэрээний эрх зүйн зохицуулалтыг
танин мэдэх замаар Монгол улсын Иргэний хууль дахь даатгалын гэрээг илүү
боловсронгуй болох арга замыг эрэлхийлж, даатгалын гэрээний ач холбогдлыг танин
мэднэ.
Downloads
Published
Issue
Section
Categories
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.