ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРСДЭЛИЙН ОРОН ЗАЙН ТАРХАЛТЫН ЗУРАГЛАЛ БОЛОВСРУУЛАХ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ АЖИЛ

Authors

  • Н.Лхагвадорж Author
  • Г.Буянзаяа Author
  • О.Анхбаяр Author
  • О.Гантулга Author

DOI:

https://doi.org/10.63570/agywcy77

Keywords:

Хиймэл дагуулын мэдээ, хуурайшилтын индекс, AHP, олон шинжүүрт дүн шинжилгээний арга

Abstract

Энэхүү ажил нь Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн орон зайн тархалтын зураглалыг газарзүйн мэдээллийн систем дээр тулгуурласан олон шинжүүрт дүн шинжилгээ (MCA)-ний техникийн төрөл болох аналитик буюу задлан шинжилгээний (AHP) арга ашиглан тодорхойлох туршилт судалгааны ажил юм. AHP шинжилгээний үр дүнд жингийн харьцаа CR≤0.095, үнэмшилтэй буюу хуурайшилтын индекс хамгийн ач холбогдолтой хүчин зүйл 0.474, газрын бүрхэвчийн зураглал, түймрийн аюулын зэрэглэл 0.18, түймрийн шатсан талбайн давтамж, түймрийн голомтын байршил хүчин зүйлүүд 0.083 
зэрэг тус тус хувийн жинг эзэлж байна. Судалгаанд 2024 оны 3, 6 болон 9 дүгээр сарын түймрийн эрсдэлийг зурагласан ба 3 дугаар сард Монгол орны нийт нутгийн 39.75%, 6 дугаар сард 33.98%, 9 дүгээр сард 37.96%-д тус тус түймрийн эрсдэлтэй байв. Эцэст нь тооцоологдсон эрсдэлийн зураглалыг тухайн хугацаанд хиймэл дагуулын мэдээгээр илрүүлсэн түймрийн голомтын байршилтай давхцуулахад 77.66%-ийн таарцтай байв.

Author Biographies

  • Н.Лхагвадорж

    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 

  • Г.Буянзаяа

    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 

  • О.Анхбаяр

    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

  • О.Гантулга

    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Published

2025-05-27

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРСДЭЛИЙН ОРОН ЗАЙН ТАРХАЛТЫН ЗУРАГЛАЛ БОЛОВСРУУЛАХ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ АЖИЛ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 25(1). https://doi.org/10.63570/agywcy77

Similar Articles

1-10 of 121

You may also start an advanced similarity search for this article.