ГАМШИГТ ӨРТСӨН ХҮН АМД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ АСУУДАЛ
Keywords:
хэвлэл, мэдээлэл, телевиз, радио, хэвлэлийн ажилтанAbstract
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд гамшгийн улмаас 700 гаруй мянган хүн амь насаа алдаж, 1.4 сая гаруй хүн гэмтэж бэртэн, 23 сая орчим хүн орон гэргүй болсон байна. 1.5 тэрбум гаруй хүн гамшигт ямар нэг байдлаар нэрвэгджээ. Нийт учруулсан хохирлын хэмжээ нь 1.3 их наяд ам.долларт хүрсэн бол Монгол Улсад ойролцоогоор 33 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2237 хүний амь нас эрсдэн, 12.1 сая мал хорогдож, нийт учруулсан шууд хохирлын хэмжээ 1 их наяд 70 тэрбум төгрөг буюу 600 орчим сая ам.долларт хүрчээ.Энэ хохирлын хэмжээ нь одоогийн зах зээлийн үнэлгээгээр орчин үеийн иж бүрэн тоноглосон 200 хүүхдийн цэцэрлэг 260 гаруйг барьж байгуулах хөрөнгө юм.Ийм учраас гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэж чадваас бид гамшгийн үед учрах аюул, ослоос бага эрсдэл хүлээнэ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.