БАЙГАЛИЙН ГАМШИГ АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА /Гангийн жишээ/

Authors

  • Э.Эрдэнэбаатар Author
  • Б.Одгэрэл Author

Keywords:

Ган, цөлжилт, ой хээрийн түймэр, эдийн засгийн аюулгүй байдал

Abstract

Дэлхий дахинаа байгаль, нийгэм цаашлаад нийгэм-эдийн засагт асар их хохирол үзүүлж байдаг олон янзын байгалийн гамшиг 
тохиолддог бөгөөд тэдгээрийн нэг нь ган, хуурайшилт юм.  Уур амьсгалын өөрчлөлтөөс бий болсон шинэ нөхцөлд нийцэн амьдрах буюу дасан зохицох, гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж гамшгийн эрсдэлийн бууруулах замаар гамшгийг аль болох хохирол багатайгаар даван туулах чадварыг бүх түвшинд бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр чухлаар тавигдаж байна. 
Монгол оронд гамшгийн аюулаас хамгийн их хохирол учруулдаг нь ган, зуд бөгөөд хөдөө аж ахуйн салбар түүний дотор газар тариалан, мал аж ахуйн салбарт ихээхэн хохирол учруулдаг. Ган, гачигийн эдийн засгийн хохирол нь эдийн засагт анхдагч нөлөө буюу шууд болон хоёрдогч нөлөө буюу шууд бус нөлөө үзүүлж байдаг. Тухайлбал ган гачигаас үүдэн үр тарианы ургац болон ургамлын ногоон массын гарц буурсанаар өвс тэжээл, хадлангаа алдах, нийгмийн хувьд малчид, тариаланчдын амьжиргаа буурч, шилжилт хөдөлгөөн ихэснэ. Хоёрдогч нөлөөгөөр малчид, тариаланчдын олж болох байсан ашиг орлого, буурч ядуурлын түвшин өсгөх гэх мэтээр дам нөлөө үзүүлнэ. Ган хуурайшилтай жил учирч буй хохирол, аюул занал нь эмзэг байдлыг өдөөж түүгээр дамжуулан эрсдлийг үүсгэнэ.  

Author Biographies

  • Э.Эрдэнэбаатар

    Ахисан шатны боловсролын сургууль, 7092 дугаар дамжаа, ахмад

  • Б.Одгэрэл

    ОБС-ийн эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн эрхлэгч, доктор,  дэслэгч

Downloads

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

БАЙГАЛИЙН ГАМШИГ АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА /Гангийн жишээ/ . (2025). Гамшгийн эрсдэл судлал, 23(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/2782

Similar Articles

1-10 of 105

You may also start an advanced similarity search for this article.