ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, АЛБА ХААГЧДЫН АЖЛААС ХАЛШРАХ ХАМ ШИНЖИЙН ЗАРИМ АСУУДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.63570/2qgp7q38Keywords:
Онцгой байдлын байгууллага, хүний нөөц, алба хаагч, ажлаас халшрах хам шинжAbstract
Хурдацтай хөгжиж буй нийгмийн өөрчлөлтөөс үүдэн дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөж байгаа төдийгүй үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүднээс хүний нөөцийн бодлогодоо ихээхэн анхаарал хандуулах болжээ.
Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хувьд салбар нэгж анги, байгууллагад ажиллаж буй алба хаагчийн ажилдаа хандах хандлага суларсан, албанаас чөлөөлөгдөх, халагдах асуудал нь нэмэгдсэн, алба хаагчийн сахилга, хариуцлага ёс зүй зэргээс шалтгаалан тогтвортой ажиллах хүчний хомсдол орж байна гэх мэтчилэн шүүмжлэлтэй тулгардаг нь тус байгууллагад сэтгэл зүйд суурилсан хүний нөөцийн оновчтой тогтолцоо төгөлдөршөөгүйтэй холбон үзэх үндэслэлтэй юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.