АВРАГЧДЫН СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА
DOI:
https://doi.org/10.63570/4pwn2s91Keywords:
Аврагч, сургалт бэлтгэл, Онцгой байдлын байгууллагаAbstract
Онцгой байдлын байгууллагын хамгийн их анхаарал татаж байгаа мөн анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай асуудлын нэг бол алба хаагчдын дотоодын болон гадаадын системтэй сургалтын асуудал юм. Төрөл мэргэжлийн аврагч нарт тусгай мэргэжлийн шаталсан чиглэлийн сургалт дутмаг, албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хуваарийг төдийлөн хангадаггүй, гамшиг ослын голомтод үүрэг гүйцэтгэх ур чадвар, чадамж сул байгаагаас шалтгаалан өөрсдийн амь нас, эрүүл мэндээр хохирох, тактикийн алдаа дутагдал гаргах зэрэг асуудал тулгарч байна. Иймээс төрөл мэргэжлийн аврагч нарт явагдаж байгаа сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх зэргээр сургалтын нөлөөг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж бусад улс орны сургалтын системтэй харьцуулан судлах, хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судлах зорилт тавьсан юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.