ДХИС-ИЙН ОБС-ИЙН ТӨГСӨХ 641, 643 ДУГААР ДАМЖААНЫ СОНСОГЧДЫН “СУРГАЛТЫН ТОГЛОЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ” СУДАЛГАА
Keywords:
Танхимын сургалт, хээрийн гаралт, чиглүүлэх үйл ажиллагааAbstract
Энэхүү судалгааны ажил нь сургалтын тоглолтод сургалтын идэвхтэй олон аргуудыг хэрхэн дэмжих, түүнийг хэрэгжүүлэх тухай өгүүлнэ. Судалгааны ажлаараа судалсан мэргэжлийн хичээлүүдийн талаар үндсэн ойлголт, төсөөллийг олж авахын тулд уламжлалт заах аргыг хэрэглэхээс илүүтэйгээр харилцан ярилцах, бодит жишээнээс суралцах, асуудал дэвшүүлэх, асуудлыг шийдвэрлэх, дүрд орлон тоглох, оролцоог дэмжих зэрэг аргыг хэрэглэснээр сургалтын үйл ажиллагаа үр дүнтэй, бүтээлч байх боломжийг онолд суурилсан судалсан. Судалгааны ажлыг хийх явцдаа сонсогчдыг хариуцлагатай байлгах, бүтээлчээр сэтгэх, багаараа харилцан ярилцах гэх мэт чадваруудыг хөгжүүлэх зорилгоор сургалтын тоглолтын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэхийн тулд тусгайлан боловсруулсан асуултаар чанарын судалгааны арга зүйгээр боловсруулалт хийсэн.
Идэвхтэй сургалтыг сонгон сургалтын тоглолтыг зохион байгуулсан нь бусад сургалтуудтай харьцуулахад сонсогчдын оролцооны үйл ажиллагаа, хүлээн авах байдал өөр байсан нь судалгааны ажлын анхны дүгнэлтээр гарсан. Өгөгдсөн цагийн байдалд боловсруулалт хийх, асуудал шийдвэрлэхэд суурилсан сургалтыг харилцан яриатай хослуулах, орчин үед эрэлт хэрэгцээ өндөр байгаа технологийн тогтвортой, цогц салбарын талаар хичээл явуулахад туйлын хэрэгцээтэй болох нь бидний сургалтын тоглолт болон судалгааны ажлын гүйцэтгэлээр тогтоогдсон. Судалгаанд нийт сургалтын тоглолтод хамрагдсан Дотоод Хэргийн Их Сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641,643 дугаар дамжааны 40 сонсогч оролцож, судалгааны үр дүнг Smart-PLS-3.0, SPSS-23 програм, Excel програмаар жишин харьцуулах, дүгнэх, нэгтгэх аргыг хэрэглэн боловсрууллаа.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.