ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙХ НЬ МӨРДӨН ТОГТООХ ЧИГ ҮҮРГИЙН ҮНДСЭН ШИНЖ МӨН
Keywords:
Мөрдөгч, мөрдөгчийн эрх зүйн байдал, мөрдөн тогтоох, мөрдөн тогтоох чиг үүрэгAbstract
Нийгэмд шударга ёс тогтоох үйл явц өөрөө асар их зохион
байгуулалттай, ил тод, нээлттэй үйл ажиллагааг шаарддаг. Үүнтэй ижил шүүх эрх
мэдлийн байгууллага, тэдгээрийн тогтолцоог боловсруулахад үе шат бүрийг тодорхой
болгож, ингэхдээ тэдгээр үе шатын эрх зүйн философи үндэс, онцлогийг харгалзан
үзэх нь зайлшгүй. Сүүлийн жилүүдэд нийгэмд шүүх эрх мэдлийн бүхий л байгууллагын
нэр хүнд сайн биш байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг
хэрэгжүүлэгчдийн чиг үүргийн философийн мөн чанарыг харгалзалгүйгээр эрх зүйн
байдлыг нь хуульчлах болсонтой шууд холбоотой.
Өгүүлэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд
мөрдөгчийн багагүй эрх хэмжээтэй гэх агуулгаар хуульчилсан боловч практикт
мөрдөгчийн үйл ажиллагаа прокуророос бүрэн хараат байгаа нь сэдвийг судлах
үндэслэлийг тодорхойлно. Энэхүү илтгэлээр өмнө нь огтхон ч судлагдаж байгаагүй гэж
хэлж болохоор мөрдөгчийн хараат бус байх шинжийг түүний гүйцэтгэх үүргийн мөн
чанарыг судлах замаар тодорхойлохыг зорьсон.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.