ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН БАРАГДУУЛАХ ШААРДЛАГА, ХОХИРОГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/tyjgw353Аннотация
Хүн болоод хүний нийгмийн туйлын хүсэл мөрөөдөл нь хүн хэмээх дээд заяанд төрсөн бодгалийн заяагдмал эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, хамгаалах явдал болно. Монгол Улсад гэмт хэргийн гаралт жил бүр өссөөр түүний улмаас хохирогчдын тоо олон мянгаараа нэмэгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэгдэж буй хэрэг материалаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг авч үзэхэд 70 тэрбумаар хэмжигдэж буй нь сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрсэн нь харагдаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 10 гаруй хувь нь л эцсийн дүндээ бодит байдлаар
биелдэг тухай, нийгмийн бухимдлын тодорхой хэсгийг хохирогчдын гомдол эзэлдэг тухай бид байнга ярьдаг билээ. Өнөөг хүртэл гэмт хэрэгтэн бие хүн, түүний зан төлөв төлөвшин тогтох механизмыг судлаачид түлхүү судалсаар ирсэн боловч хохирогчийн тухай асуудлыг тэр бүр судлалгүй орхигдуулж иржээ.
Опубликован
Выпуск
Раздел
Лицензия
Copyright (c) 2012 Шийдвэр гүйцэтгэл судлал

Это произведение доступно по лицензии Creative Commons «Attribution-NonCommercial» («Атрибуция — Некоммерческое использование») 4.0 Всемирная.