ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ АЛБА ХААГЧ ХОРИГДОЛ ХООРОНДЫН ХАРИЛЦАА
DOI:
https://doi.org/10.63570/k1eb9q78Keywords:
Алба хаагч, хоригдол, эрх үүрэг, харилцааAbstract
Хорих байгууллага нь нийгмийн хэв журмыг сахиулах,
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хоригдлыг нийгэмшүүлэх, гэмт хэргийн
улмаас бусдад учирсан төлбөрийг төлүүлэх чухал үүрэгтэй төрийн тусгай
байгууллага юм. Уг үүргийг хэрэгжүүлэхэд хорих ангийн алба хаагч болон
хоригдол хоорондын харилцаа чухал байр суурийг эзэлнэ.
Учир нь аливаа ажлын үр дүнгийн 20-30 хувь нь мэргэжлийн мэдлэг,
ур чадвараас үлдсэн 70-80 хувь нь харилцаанаас шалтгаалдаг гэж зарим
эрдэмтэд үздэг. Хүмүүс өөр хоорондоо харилцан ойлголцохгүйгээр хамтын
хөдөлмөрийн үр дүнг дээшлүүлэх, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах
боломжгүй юм. Ажил төрлийн зөрчил, айл гэрийн маргаан, сэтгэлийн
зовиур зэрэг олон таагүй зүйл нь харилцах явцдаа гаргасан алдаа
дутагдалтай холбоотой үүсдэг. Харилцаагүйгээр ямар ч хамтын үйл
ажиллагаа явагдах боломжгүй билээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Шийдвэр гүйцэтгэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.