ИПОТЕКИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ

Authors

  • Ш.Энхжаргал ДХИС-ийн ШШГС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхимийн багш, магистр, ахмад Author

DOI:

https://doi.org/10.63570/fm67ex12

Abstract

Ипотек гэдэг нэр томьёо анх МЭӨ 6-р зуунд Афинд үүссэн гэдэг. Эртний Грекийн долоон суут ухаантны нэг Солон Архонт
МЭӨ 594 онд алдарт шинэчлэлээ хийх явцдаа гэрээслэл үлдээх эрх чөлөөг бий болгож, газрын өрийг өөрчилсөн байна. Тэр үед
зээлийн барьцаа нь зээлдэгч өөрөө байдаг байсан бөгөөд өрөө төлж чадахгүй бол боол болох нь энүүхэнд байсан байна. Чухам энэ үед Солон өрөө төлж чадахгүй хариуцлагаа биеэрээ төлдөг байсныг эд хөрөнгөөрөө төлдөг болгох зорилгоор  барьцааны өөр хувилбарыг бий болгосон нь орчин үеийн Ипотекийн эхлэл болжээ. Зээл авсан хүний газрын захад шон босгож дээр нь тухайн газар нь тийм хугацаатай тийм хэмжээний зээлийн барьцаа болсон бөгөөд зээлээ төлж чадахгүй бол энэ газар зээлдүүлэгчийн өмч болно гэх зэргээр зээлдэгч, зээлдүүлэгчийн нэр устай хамт бичдэг байж. Чухам энэ холбоосыг ипотек гэж нэрлэдэг байсан байна. Ийм тэмдэг тавиулсан газрын эзэн тухайн газар дээр байгаа эд хөрөнгийг зөөж авч явах эрхгүй байжээ. Гэсэн ч энэ ойлголт цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж ипотек гэдэг үгээр зээлийн барьцаа болон дурын үл хөдлөх хөрөнгийг нэрлэдэг болжээ. Түүнчлэн шон босгохоо больж, ипотекийн дэвтэр бий болсон байна.

Downloads

Published

2025-04-28

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ИПОТЕКИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ. (2025). Шийдвэр гүйцэтгэл судлал, 1(1), 55-61. https://doi.org/10.63570/fm67ex12