ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧ, СУРАЛЦАГЧДЫН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ БА ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Authors

  • Ц.Нандинцэцэг Дотоод хэргийн их сургууль Шинжлэн магадлах ухааны сургуулийн Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимийн багш Author

DOI:

https://doi.org/10.63570/v7vr3e90

Keywords:

сэтгэцэд идэвхт бодис, оюутан, хэрэглээ, эрүүл мэнд, статистик шинжилгээ

Abstract

Энэхүү судалгаа нь Дотоод хэргийн их сургуулийн сонсогч,
суралцагчдын дунд сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний шалтгаан, эрүүл мэндэд
үзүүлэх сөрөг нөлөө болон мэдээллийн хүртээмжийн түвшинг тодорхойлоход
чиглэсэн болно. Судалгаанд нийт 600 оюутан оролцож, хэрэглээний шалтгаан,
сэтгэл зүйн болон бие махбодийн өөрчлөлтүүдийг судалсан. Судалгааны үр дүнд
МУИС-ийн оюутнуудын дунд “стресс тайлах” (48.6%) болон “найз нөхдийн
нөлөө” (36.8%) зонхилж байсан бол ДХИС-ийн сонсогчдын хувьд “сониуч
байдал” (42.1%) ба “түр зуурын туршилт” (33.7%) зонхилж байв. Хэрэглэгчдийн
дунд унтах хэв маяг алдагдах (63.4%), анхаарал төвлөрөл сулрах (38.9%), сэтгэл
гутрал, түгшүүрийн шинж тэмдэг илрэх (27.2%) нь хэрэглэгч бус оюутнуудтай
харьцуулахад статистикийн хувьд илт өндөр (t = 3.27, p < 0.01) гарсан. Мөн
судалгаанд хамрагдагсдын 72.5% нь сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар
хангалттай мэдлэггүй байсан нь мэдээллийн хүртээмж, урьдчилан сэргийлэх
боловсролын ач холбогдлыг харуулж байна. Судалгааны дүн нь холбогдох
байгууллагуудад бодлого боловсруулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг
хэрэгжүүлэхэд үнэтэй эх сурвалж болох юм.

Downloads

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧ, СУРАЛЦАГЧДЫН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ БА ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ. (2025). Шийдвэр гүйцэтгэл судлал, 1(52), 280-284. https://doi.org/10.63570/v7vr3e90

Similar Articles

1-10 of 68

You may also start an advanced similarity search for this article.