ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ
Abstract
Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг олон судалгаа нотолж байна. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, халамж асаргаа, хамгаалал, хөгжил боловсролыг нэгдмэл хандлага, арга зүйгээр дэмжиж ажиллах нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг болж байна. Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал 2030
д зургаа хүртэлх насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, халамж, хамгаалал, хөгжил боловсролын зорилтуудыг илрүүлэх үзүүлэлтийг нарийвчлан тусгасан. “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг ардын зүйр цэцэн үгэнд хүүхэд бүрийн зан төлөв, сэтгэлзүйн байдлаасаа хамаараад сурах арга барил, чадвар өөр гэдгийг илэрхийлдэг. Эдгээр чадвар хүүхдийн бага насанд нь бүрэлдэн бий болж, насан туршдаа хэрэглэх олон чадавхийг бий болгодог байна. Үүнийг Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтан Жеймс Хекман “Хүний капиталын онолыг ашиглан ядуу амьдралтай гэр бүлүүдэд учирч буй тэгш бус байдал нь хүний капиталын хөгжлийн түвшин доогуур ялангуяа танин мэдэхүйн чадварын тэгш бус байдлаас үүдэлтэй гэдгийг нотолсон. НҮБ-гийн сангийн гүйцэтгэх захирал “ Улс орны хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх эдийн засгийн хүртээмжтэй
өсөлтийг дэмжих, тэгш боломжийг өргөжүүлэх нэн ядуурлыг арилгах хамгийн чухал арга зам бол бага насны хүүхдэд хөрөнгө оруулах юм гэжээ. Бидний балчир насандаа туулж өнгөрүүлсэн туршлага тархины хөгжилд нөлөөлж, насанд хүрсэн хойноо ямар хүн болоход нөлөөлдөг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Шийдвэр гүйцэтгэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.