ЦЭРГИЙН БАЙР ЗҮЙГ ЧАДАМГАЙ ЭЗЭМШЬЕ
Keywords:
Цэргийн байр зүй, хилийн алба, цэргийн сургалтAbstract
Хилийн алба, үйл ажиллагаа нь газар орон зайг эзлэхгүйгээр явагддаггүй учир газар орон нь цагийн байдлын чухал элементийн нэг бөгөөд цаашид ч хэвээр байх болно. Газар орон бол тактикийн болон хамгаалах шинж байдалд зөв зүйтэй үнэлэлт дүгнэлт өгч тэдгээр шинж байдлыг чадварлаг ашиглах бололцоог олгоно. Хилчдийн албаны гүйцэтгэх, байлдах ур чадварыг дээшлүүлэх явдал нь тэднээс ямар ч газар оронд үүрэг гүйцэтгэж, байлдаж
чаддаг, газар орны байдлыг уран чадамгай ашигладаг болгоход л оршино.
Цэргийн байр зүй нь цэргийн сургалтын нэн чухал хичээл бөгөөд тэр нь албан үүргээ гүйцэтгэх, байлдаан явуулж зохион байгуулахын тулд газар орны тухай судлах арга хэрэгсэл, шийдвэр гаргах бүрд агаараас авсан зураг, байр зүйн зургийг чадмаг ашиглах нь газар орон дээр зүг чиг тодорхойлох аргад сургах, схем, график баримтуудыгүйлдэх, ажиллах дадлагыг нэмэгдүүлэх мэдлэг олгодог юм.
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.