ХИЛЧИН ОФИЦЕРУУДЫН УЯН ХАТАН ЧАНАР БА СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ХАМААРАЛ

Authors

  • Б.Хишигжаргал ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн багш, докторант, хошууч Author

DOI:

https://doi.org/10.63570/caf95c87

Keywords:

Офицер, уян хатан чанар, сэтгэл ханамж, CD RISC, Gallup Q12

Abstract

Товч агуулга: Энэхүү судалгааны зорилго нь Хилийн цэргийн офицер бүрэлдэхүүний уян хатан чанар болон ажлын байрны сэтгэл ханамжийн хоорондын хамаарлыг тодорхойлох явдал байв. Судалгаанд нийт 520 алба хаагч хамрагдсан бөгөөд Connor
Davidson Resilience Scale (CDRISC-25), Gallup Q12 асуулгыг ашиглаж, SPSS программаар өгөгдлийг боловсруулсан. Шинжилгээний үр дүнд уян хатан чанар ба ажлын байрны сэтгэл ханамжийн хооронд дунд зэргийн хүчтэй эерэг хамаарал илэрсэн (r= .505, p < .001). Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр уян хатан чанар нь сэтгэл ханамжийг статистикийн хувьд ач холбогдолтойгоор урьдчилан таамаглаж байв (β = .524, p < .001). Бүлгүүдийн ялгааны шинжилгээгээр хүйсийн хувьд 
хамааралд мэдэгдэхүйц ялгаа илэрсэн бол нас, бүс нутаг, гэр бүлийн байдлын хувьд ялгаа статистикийн хувьд батлагдаагүй. 
Судалгааны үр дүн нь хил хамгаалах байгууллагын алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах, ажлын орчны бодлогод хувь хүний уян хатан чанарыг харгалзан үзэх шаардлагатайг харуулж байна. 

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХИЛЧИН ОФИЦЕРУУДЫН УЯН ХАТАН ЧАНАР БА СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ХАМААРАЛ . (2025). Хил судлал, 102(2), 246-259. https://doi.org/10.63570/caf95c87

Similar Articles

1-10 of 29

You may also start an advanced similarity search for this article.