УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТЫН ТОГТОЛЦООНД ОРОН НУТГИЙН ЗАСАГ, ЗАХИРГАА, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ
Keywords:
Хил хамгаалалтын тогтолцоо, орон нутгийн засаг захиргаа, хүчний байгууллагаAbstract
Монгол Улсын Үндсэн хуулийн 4-р зүйлд "Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар тогтооно" гэж заасан нь улсын хилийн тухай асуудлыг үндэсний язгуур ашиг сонирхол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг гэж хууль ёсоор тунхаглаж байгаа хэрэг юм. Мөн хуулинд Монгол Улсын төр засаг, иргэдээс эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлын салшгүй хэсэг, улсын хилийн хамгаалалтын талаар хүлээх үүргийг хуульчлан тогтоосон хэд хэдэн
заалт бий Монгол Улсын Хилийн тухай хуулинд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн улсын хилийн хамгаалалтад оролцох оролцоо, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг дэлгэрэнгүй тусгаж өгсөн нь Монгол Улсын Үндсэн Хуулийн холбогдох заалтыг тодруулж хуульчлан бататгаад зогсоогүй улсын хилийн хамгаалалтын тогтолцоонд орон нутгийн засаг захиргаа, хүчний байгууллагуудын эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг тогтоож өгсөн хэм хэмжээ юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.