Уран зохиол
Keywords:
Тэнгэрийн зарлигтай дархан хил, И.ЦоодолAbstract
Ичинхорлоогийн Цоодол, 1942 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан суманд төрж мэндэлсэн. Тэрээр бага, дунд сургуульд суралцаж 1963 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг дүүргэж, түүх газар зүйн багшийн мэргэжил эзэмшжээ. 1960 оноос уран зохиол оролдож, олон тооны шүлэг, 30 -аад найраглал, 20 - иод нийтийн дуу бичсэнээс "Дэлгэр мөрөн", "Уран гоо", зэрэг дуунуудаараа олны танил найрагч болсон билээ. И.Цоодол бол түүхч, тэр дотроо цэргийн түүх судлаач
авьяаслаг сэтгүүлч гэдгийг орон даяар мэднэ. Сүүлийн жилүүдэд "Монгол улсын мянган жилийн гайхамшиг", "Тэмүүжин", "Монголчуудын уламжлал, зан үйлийн дээж” зэрэг түүхийн ном, зохиол туурвиж 1999 онд Чингис хааны академийн академич цол хүртсэн юм. И. Цоодол "Дэлгэр мөрөн” дуу, "Амьдын жаргал" тууж бичсэний учир Монголын хөдөөгийн зохиолчдын эвлэлийн шагналаар шагнуулж байсан бол "Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын академийн "Номч мэргэн академич" цолыг хүртэж Монголын шинэ дэвшилт холбооноос "Мөнх тэнгэрийн одон" -гоор шагнагдсан билээ. Түүхч, судлаач, зохиолч, яруу найрагч И.Цоодол улс орныхоо тусгаар тогтнол, хил хязгаарын төлөө ямагт санаа зовж явдаг хүн. Тиймээс МХСҮН-т гишүүнээр элсэж, хилийн цэрэг хилчдэд зориулсан уран бүтээл туурвиж байгаа билээ.
Бид энэ дугаартаа түүний “Тэнгэрийн зарлигтай дархан хил" уянгын найраглалыг толилуулж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.