Уран зохиол

Authors

  • Ч.Дагвадорж Утга зохиолын судлагч, шүүмжлэгч, яруу найрагч Author

Keywords:

Хойд Америкийн намар, Далайн цэнхэр салхи, Цаг це, уран бүтээл, шүүмжлэл, Номоос төрсөн бодол

Abstract

Утга зохиолын судлагч, шүүмжлэгч, яруу найрагч Ч.Дагвадорж 1942 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Дэлгэрмөрөний дэнжид малчны гэрт төрж мэндэлсэн. Утга зохиолын шүүмжлэгчдийн Олон улсын холбооны гишүүн, МҮЧЗХ-ны шагналт, “Морин хуур-1990”, “Цагаан лавайн эгшиг” шилдэг дууны уран бутээлийн дэд, тэргүүн шагналт, Монголын анхны хураангуй нэвтэрхий толийг зохиож дуусгасан хариуцлагатай редактор, МУИСийн профеесор, Хэл бичгийн ухааны доктор. "Номоос төрсөн бодол", "Монголын орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжилт”, “Цаг це, уран бүтээл, шүүмжлэл”, “Цэргийн албаны гоо зүй” зэрэг нэг сэдэвт болон судалгаа шинжилгээний номууд “ Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи", "Ээж минь дээ”, “Сэтгэлийн амраг”, “Атга шороо”, “Нугас алаг нуд", "Хойд Америкийн намар” зэрэг шүлэг, найраглал, дууны туувэр хэвлүүлжээ. Ч.Дагвадоржийн шуумж, яруу найргийн бүтээл нь Орос, Итали, Франц, Хятад улсад хэвлэгдэж, “Ээж минь дээ”, “Аавдаа дуулсан дуу” зэрэг шилдэг дуу нь Хятад, Япон сонсогч үзэгчдэд хүрчээ. Ч.Дагвадоржийн уран бүтээлд нь эх орон, дархан хилийн сэдэв тодорхой байр эзэлдэг. Түүний эх орон хилийн сэдэвт найраг шүлгээс манай сэтгүүл уншигчиддаа толилуулахын ялдамд түүний мэндчилгээг бас давхар уламжилъя. “Онолтой туршлагатай хилчин, эрдэмтэн хурандаа Г.Дагважамц нарын зэрэг хэсэг нөхдийн санаачлагаар "Монголын Хил Судлалын Үндэсний Нийгэмлэг” байгуулагдсанд гүнээ талархаж, “Дархан газар шороогоо ч сэмлүүлэхгүй, эгнэгт бат эзэгнэж явахад хилчид хязгаар нутгийнхны төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэн тус нийгэмлэгийг дэмжиж гишуун болсны хувьд сэтгэлийн үгээ өргөмуу. 

Published

2025-02-18

Issue

Section

Судалгааны өгүүлэл

Similar Articles

1-10 of 37

You may also start an advanced similarity search for this article.