ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨ ХАДГАЛАХ ЗОРИЛГООР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
DOI:
https://doi.org/10.63570/8x4y7904Keywords:
ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БНХАУ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, НӨЛӨӨЛӨЛAbstract
Товч агуулга: Монгол Улсын хилийн аюулгүй байдал нь улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн бие даасан байдал, болон үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг юм. Хилийн аюулгүй байдал нь зөвхөн хил орчмын нутаг дэвсгэрийг
хамгаалахаас гадна, төрийн эрх мэдлийг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс нь стратегийн байршилтай, эдийн засгийн хамаарлаас үл хамааран гадаад аюулгүй байдлын хувьд олон улсын харилцаанд чухал
байр суурь эзэлдэг. Тус улс нь БНХАУ, ОХУ зэрэг хоёр том гүрний хооронд оршиж байгаа нь хилийн аюулгүй байдлыг баталгаажуулах олон талын сорилтуудыг бий болгодог. Эдүгээ дэлхий дахинд улс орнуудын эдийн засаг, цэрэг, гадаад бодлого зэрэг олон хүчин зүйлс харилцан хамааралтай, бие биедээ нөлөөлөх болсон. Монгол Улсын хувьд, хамгийн том эдийн засгийн түнш нь БНХАУ бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт нь Монголын эдийн засагтай гүнзгий хамааралтай. БНХАУ-ын эдийн
засгийн бодлого, худалдааны харилцаа, цэргийн хүчин чадал болон геополитикийн өрсөлдөөн нь Монгол Улсын хилийн аюулгүй байдалд шууд нөлөөлж болзошгүй. Энэ нь Монгол Улс гадаад аюулгүй байдлаа хадгалахын тулд БНХАУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа байгуулж, харин ч хэт их хамааралд орох эрсдэлтэй. Тус илтгэлд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, түүний Монгол Улсын хилийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийг судлахыг зорьж байна. Судалгааны зорилго нь БНХАУ
ын эдийн засгийн өсөлт болон Монгол Улс дахь аюулгүй байдлын нөхцөл байдлыг хэрхэн ойлгох, мөн эдийн засгийн хамаарал, стратегийн байрлал, гадаад харилцаа, цэргийн өрсөлдөөн зэрэг хүчин зүйлсийг хэрхэн зохицуулах талаар дүн шинжилгээ хийхэд оршиж байна. Судалгааны үр дүн нь Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хадгалах, цаашлаад улс орны эдийн засаг, соёл иргэншил, тусгаар тогтнолыг хамгаалахад хэрэгтэй зөвлөмжүүдийг гаргахад чиглэнэ.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын гадаад бодлогын нөхцөл байдал, эдийн засгийн харилцааны чухал асуудлуудыг тоймлон үзэж, гадаад болон эрсдэлүүдийг тодорхойлох, тэдгээрийг хэрхэн зохицуулах арга замыг хайх зорилготой юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.