ГЭМТ ХЭРГИЙН ГАЗРЫН ЗУРАГ

Authors

  • Д.Нямбат Author

Abstract

Хэргийн газрын зураг нь гурван хэмжээст зураг болж хөгжтөлөө 8000 гаруй жилийг замнажээ [1]. Хүмүүс анх газрын зургийг хад чулуу, агуйн хананд зурж эхлээд улмаар мал, амьтны ширийг ашиглан зурж хүрээлэн буй орчиноо таньдаг байлаа.Газрын зурагт аливаа газар орны уул, гол мөрөн, төмөр зам, онгоцны буудал, гудамж, талбайн нэрс, барилга байгууламжийг дүрсэлж харуулахаас гаднаулс орнуудын хил хязгаарыг хооронд нь заагласан байдаг тул ач холбогдлыг нь үнэлж баршгүй юм. Газрын зургийн хөгжил дэлхийн түүхийг харуулдаг хэмээн эрдэмтэд үздэг.

Дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагууд гэмт хэргийн илрүүлэлт, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд гэмт хэргийн газрын зургийг ашиглаж эхлээд удаж байна. Тухайлбал өнгөрсөн зууны эхээр өрнөдийн улсуудын цагдаагийн байгууллагууд хариуцсан нутаг дэвсгэрийнхээ цаасан газрын зураг дээр үйлдэгдсэн гэмт хэргийг, түүний төрөл зүйлээр нь ялган өнгө өнгийн туг хатган нэвтрүүлж эхэлсэн. Тэд ийм тэмдэглэгээ хийсэн газрын зурагт тулгуурлан эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тодорхойлох задлан шинжилгээ хийн, улмаар ирээдүйд хийх ажлынхаа төсөөллийг авдаг байлаа.

Author Biography

  • Д.Нямбат

    ЦЕГ-ын Судалгаан төвийн ахлах  мэргэжилтэн,цагдаагийн хошууч

Downloads

Published

2025-02-24

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГЭМТ ХЭРГИЙН ГАЗРЫН ЗУРАГ. (2025). Цагдаа судлал, 13(№1), 37-42. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/674