ХУУЛЬ ЁСНЫ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГЭМТ ХЭРГИЙГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОХЫГ ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ТУСГАЖ ИРСЭН НЬ        

Authors

  • Б.Хишигтогтох Author

Abstract

Сүүлийн жилүүдэд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг дагнаж судалсан олон улсын эрүүгийн эрх зүйн бүхэл бүтэн, бие даасан салбар (институт) үүссэн байна. Гэхдээ энэ нь олон улсын эрх зүйн хувьд нилээд, этгээд зүйлээс эхэлсэн байдаг нь сонирхол татдаг. Тухайлбал тодорхой нөхцөлд тухайн хүн хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаагаа “тушаал шийдвэрийг хэрэгжүүлсэн” гэж үзсэн улмаар түүнийг нь гэмт хэрэгт тооцох эсэх, уг асуудлыг хууль-эрх зүйн хувьд хэрхэн шийдвэрлэх вэ? гэдгээс бүх асуудал эхэлжээ. Тухайлбал: НҮБ-ын Олон улсын эрх зүйн комисс, Нюрнбергийн хэргийг хэлэлцэхдээ “Хэрвээ тухайн хүн өөрийн хийж байгаа үйл ажиллагаагаа үнэхээр ухамсартайгаар, бодитойгоор хэрэгжүүлсэн бол засгийн газар буюу даргын тушаал-шийдвэрийг гүйцэтгэсэн ч гэсэн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”1 гэж шийдвэрлэсэн байдаг.

Author Biography

  • Б.Хишигтогтох

     ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн, МАОТ-ийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа, докторант

Downloads

Published

2025-02-24

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХУУЛЬ ЁСНЫ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГЭМТ ХЭРГИЙГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОХЫГ ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ТУСГАЖ ИРСЭН НЬ        . (2025). Цагдаа судлал, 15(№3), 8-14. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/668