ХУУЛЬ ЁСНЫ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ, АНГИЛАЛТ

Authors

  • Б.Хишигтогтох Author

Abstract

Хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал мөн болохын хувьд түүний ерөнхий ангилалт, төрлүүдийг нарийвчлан судлан тогтоох нь зайлшгүй болохын дээр ингэснээрээ уг асуудлын эрүүгийн эрх зүйн онол-арга зүйн жинхэнэ шинжлэх ухааны түвшинг улам нэмэгдүүлэх нь тодорхой бөгөөд ер нь аливаа судлагдахууны ангилалт, түүний шалгуур болон түүнд хамаарах шинж тэмдгүүдийг нь нарийвчлан гаргах нь арга зүйн хувьд зайлшгүй тавигддаг шаардлага юм.        

                  Гэвч ангилалтын үндэслэл, шалгуур нь янз бүр байх нь тодорхой боловч түүнд хамаарах үндсэн нөхцөл байдлууд гэж заавал байдаг бөгөөд тухайлбал хохирлын обьект, өөрийнхөө эрхийг хэрэгжүүлж байгаа субьект зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэ тухай Г.К.Рахимжанова бичихдээ: “Хууль ёсны эрхээ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг судлагдахууных нь хувьд арга зүйн талаас нь ерөнхий буюу дэлгэрэнгүй хэмжээнд мөн нарийвчилсан хүрээнд авч үзэх шаардлагатай. Тухайлбал: Уг ойлголт нь  хууль ёсны эрхээ хэрэгжүүлж байгаа аливаа ажиллагааг  хийж буй тухайн этгээдийн юуны өмнө субьектив эрхэд хамаарах үйлдлүүд байдаг.   

Author Biography

  • Б.Хишигтогтох

    ХСИС-ийн, Цагдаагийн сургуулийн, Мөрдөх ажиллагааны онол тактикийн тэнхимийн ахлах багш, докторант, цагдаагийн дэд хурандаа

Downloads

Published

2025-02-24

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХУУЛЬ ЁСНЫ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ, АНГИЛАЛТ. (2025). Цагдаа судлал, 15(№3), 5355. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/655