ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН АЖЛЫН ҮНЭЛГЭЭ БА ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Abstract
Хүн төрөлхтөн XX зууны эхэн үеэс оюуны хөдөлмөрийг үнэлэх болсноор тухайн нийгмийн оюуны хөдөлмөр эрхлэгч хүмүүс манлайлах болов. Тэд цагаан цамц өмсөн, зангиа зүүж алба хашдаг байсан учир түүхэнд “цагаан цамцтан” (white collar) гэж нэрлэдэг байжээ. XXI зууныг манлайлагчид нь өндөр мэдлэг боловсролтой байгаад зогсохгүй сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужлаар шалгарсан “шаргал цамцтан” (алтан шаргал өнгөтэй зүйрлэн хэлж байна) байх болно” хэмээн үзэж байна.
Хүний мөн чанарыг илэрхийлдэг үндсэн 3 шинж бол бие махбодь, сэтгэл санаа, оюун ухаан бөгөөд эдгээрийг хооронд нь ялгаж салгаж болохгүй. Харин ч харилцан шүтэлцээнд нь нэгэн зэрэг тэтгэн хөгжүүлэх ёстой. Чухам үүнд л хүнийг хөгжүүлэх боловсролын зорилго оршно. Орчин үеийн хүнд бүх талын боловсрол олгоход дээрхи шинжүүдээс гадна амьдралаа зөв авч явах, бусадтай харилцах чадварыг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.