Өндөр хурдны Тууш автозам ба хөдөлгөөний аюулгүй байдал

Authors

  • Д.Гомбосүрэнжав Author
  • Э.Энхболд Author

Keywords:

: Хурдны автозам, Тууш автозам, Уралдааны автозам, Тээврийн хэрэгсэл.

Abstract

Өргөн уудам газар нутагтай манай орны хувьд нэг цэгээс нөгөөд шилжин зорчиход автозам хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Ачаа болон зорчигч тээврийн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор автозамаар зорчих иргэдийн тоо өсөн нэмэгдэж, шинээр хот суурин, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон улсын болон орон нутгийн чанартай автозамууд шинээр баригдсаар байна. Ийнхүү автозамууд ашиглалтад орох бүрд тухайн автозамаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж, туулах хугацаа багасах зэрэг олон сайн талуудыг бий болгосон ч, нөгөөтэйгүүр тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэх явдал нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирох явдал ихээр гарч байна. Энэ бүхнийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа боловч хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Ийнхүү хурдны зөрчилтэй нэг мөр тэмцэж, хор хохирлыг бууруулж хараахан чадаагүй байхад манай улсад хурдны автозам барих асуудал яригдаж, зураг төслийн ажил хийгдэж, ажлын үйл явц эхэлсэн байна. Гэтэл бид шинээр баригдах өндөр хурдын автозамын талаар салбарууд хооронд нэгдсэн ойлголтгүй, хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай бодлогыг тодорхойлоогүй байгаа нь ирээдүйд тус зам дээр гарч болох олон ноцтой зам тээврийн осол, зөрчлөөс хэрхэн сэргийлэх арга тактик, тухайн замаар зорчих жолооч, тээврийн хэрэгсэлд хяналт тавих арга хувилбар, мэргэжилтнээ бэлдсэн үү гэдэг асуултын хариуг олохоор энэхүү илтгэлийг бичсэн болно.

Author Biography

  • Д.Гомбосүрэнжав

    Магистрант, Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын СХД дэх замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч

Downloads

Published

2025-02-24

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

Өндөр хурдны Тууш автозам ба хөдөлгөөний аюулгүй байдал. (2025). Цагдаа судлал, 19(№1), 8-16. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/621

Similar Articles

1-10 of 31

You may also start an advanced similarity search for this article.