ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС НИЙТИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ
Abstract
Манай улс социалист төвлөрсөн тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжиж, сүүлийн жилүүдэд бий болсон амьдралын бэрхшээл, ажилгүйдэл, ядуурал хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж, гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хүмүүсийн амьдрах нөхцөл, аюулгүй байдал, иргэдийн амгалан тайван байдалд, тухайлбал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, галын аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгалийн гамшиг, хүн малын гоц халдварт өвчин, тахал тархах, техникийн аюулгүй ажиллагааны сөрөг үр дагавар нийгэмд бий болж, өсөх хандлагатай байна. Жишээ татан үзвэл замын хөдөлгөөний аюулгүй байдал нилээд анхаарал татаж байгаа бөгөөд нөхцөл байдал хүндэрсэн гэж хэлэхэд хэлсдэхгүй болов уу.
Монгол Улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал нü хамгийн их сэтгэл зовоосон асуудал болж байгаа сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, хэргийн тоо өсч, хүний амь нас, эрүүл мэнд, эд баялагт учирах хохирол өссөөр байгааг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан 2015 оны зам тээврийн осол, зөрчлийн статистик үзүүлэлтээс харж болно. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулах нь өнөөгийн нийгэмд чухал болоод байна.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, хууль тогтоомж шинэчлэгдэн батлагдаж, дагаж мөрдөж буй өнөө үед хууль сахиулах байгууллага төдийгүй бусад захиргааны байгууллага, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог сайжруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, практикт тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замын тодорхойлох шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.