A STUDY COMPARING THE CRIME OF MISSPENDING BUDGET FUNDS WITH THE CRIMINAL LAWS OF SOME FOREIGN COUNTRIES
Keywords:
Эдийн засаг, гэмт хэрэг, хөрөнгө, албан тушаалтанAbstract
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй холбоотойгоор гэмт хэргийн арга хэлбэр улам нарийсч, төрийн албан хаагчид албан тушаалын байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдэх явдал багагүй бий болж, үүний дотор Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа гэмт хэрэг нь иргэдийн татварын мөнгөөр бүрдсэн төсвийн хөрөнгийг явцуу хувийн ашиг сонирхолоор зарцуулагдах, мөн иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг тасалдуулах, нийгмийн зүгээс төрийн үйл ажиллагаанд итгэх итгэл, үнэмшилийг сулруулж улмаар төрийн үйлчилгээний нэр хүнд унах магадлалтай.
Нөгөө талаас Монгол Улсын Сангийн яамнаас Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулж, ил тод байдлыг хангах зорилгоор “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ийг боловсруулан, “publicinvestment.gov.mn” цахим хуудас болон “төсвийн хөрөнгө оруулалт” гар утасны аппликейшнийг ажиллуулж эхэлсэн. Уг системийг нэвтрүүлснээр, санхүүжилтийн үйл ажиллагааг онлайн байдлаар түргэн шуурхай бэлтгэх, төсөл бүрээр нарийн мэдээлэл авах, орон нутаг болон салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээтэй танилцах, хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрх зүй, тоон мэдээлэл болон цаг үеийн мэдээллийг авах боломж бүрдсэн байна. Системд төсвийн хөрөнгө оруулалтын аргачлалд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн үйл ажиллагаа хэрэгжихээс гадна хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн сан төвлөрч бий болсон. Энэ нь татварын систем ил тод, нээлттэй, иргэд төсвийн хөрөнгийг хянах боломж бүрдэж байгаа эхний алхмууд гэж харж байна
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.