АНУ, БНХАУ-ЫН ХООРОНД БНСУ-ЫН ТЭНЦВЭР АЛДАГДСААР БАЙНА

Authors

  • З.Болор Стратегийн судалгааны хүрээлэнгийн ЗХА-ийн багийн ЭША Author

Abstract

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Пак Гын Хэг албан ёсоор огцруулах шийдвэр гаргаснаас хойш 60 хоногийн 
дотор буюу 05 дугаар сарын 09-ний өдөр ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Өмнөх хоёр ерөнхийлөгч консерватив намаас гарсан бол энэ удаад Ардчилсан намын нэр дэвшигч Мүн Жае Ин тус улсын ерөнхийлөгч боллоо. БНАСАУ-ын талаар баримтлах шинэ ерөнхийлөгчийн бодлого АНУ, БНХАУ-ын хооронд барих БНСУ-ын тэнцвэрт нөлөөлөх нь дамжиггүй. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Өмнөд Солонгост байрлах 
Америкийн цэргийн зардлыг нэмэгдүүлэхийг сонгуулийн компанит ажлын үеэр зарлаж, THAAD системийн зардлыг БНСУ төлөх хэрэгтэй хэмээх 
мэдэгдсэн явдал Сөүлд холбоотны харилцаагаа эргэн харахад хүргэж байна. Уг системийг байршуулах асуудлыг БНХАУ эрс эсэргүүцэж, БНСУ-д эдийн засгийн шахалт үзүүлж эхэллээ. БНАСАУ-ын удаа дараагийн өдөөн хатгалга Сөүл Вашингтоны батлан хамгаалах харилцааг улам бүр ойртуулж, улмаар БНХАУ, БНСУ-ын харилцаа холдуулсаар байна.Энэхүү өгүүлэлд Солонгосын хойгийн өнөөгийн болон хэтийн нөхцөл байдлын талаар хөндөхийг зорино

Author Biography

  • З.Болор, Стратегийн судалгааны хүрээлэнгийн ЗХА-ийн багийн ЭША

     Стратегийн судалгааны хүрээлэнгийн ЗХА-ийн багийн ЭША

Downloads

Published

2025-03-10

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

АНУ, БНХАУ-ЫН ХООРОНД БНСУ-ЫН ТЭНЦВЭР АЛДАГДСААР БАЙНА. (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 6(3). https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1541