ИХ ГҮРНҮҮДИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВ
Keywords:
Их гүрэн,, олон туйлт,, геополитик,, хатуу болон зөөлөн хүч,, стратеги.Abstract
Эдүгээ олон улсын амьдрал таахын аргагүй өөрчлөгдөж, улс төрийн жин нөлөө, эдийн засаг болон батлан хамгаалах хүчин чадавхдаа дулдуйдан үнэт зүйл, ашиг сонирхлоо дэлхийн дэг журамд бататгахын төлөөх тэмцэл их гүрнүүдийн дунд ид өрнөж байна. Энэхүү өрсөлдөөн зарим улсыг өөр хооронд нь ойртуулж буй бол зарим нэгийг нь улам бүр холдуулж буй. Энэ нь
“хүйтэн дайн”-аас хойш тогтсон нэг “жанжинт” дэлхийн удирдлагын тогтолцоог ганхуулж, АНУ-ын өнцгөөс бүс нутгийн гүрэн гэгдэж байсан улс орнууд, тухайлбал, ОХУ, БНХАУ, Энэтхэг дэлхийн бодлогод оролцох, өөрийн нөлөөний хүрээг тогтоох, улмаар олон “жанжинт" олон улсын шинэ дэг журмыг
de facto үүсгээд байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2018 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.