МӨРДӨН БАЙЦААГЧ /МӨРДӨГЧ/-ИЙН ЭРХ ХЭМЖЭЭ ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧИН
Abstract
Монгол Улс 1924 оны 11 сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа
баталж тусгаар тогтносон бөгөөд бүрэн эрхэт, адил тэгш байдлын үндсэн дээр
бусад оронтой найрсаг харилцаа тогтооход бэлэн гэдгээ дэлхий дахинаа
тунхаглан зарласан. Энэ Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний талаар
тусгахдаа “Тус улсын иргэн угсаа гарал, яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг,
хөрөнгө чинээ үл харгалзан төрийн өмнө адил тэгш эрхтэй1” гэж заажээ.
Шинэ Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор 1926 оны 04 сарын 16-
ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 15-р хурал, Улсын бага хурлын
Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн
байгуулах тухай журам"-ыг баталж шүүх байгуулагдсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүн таслахаас өмнө “байцаагч түшмэл”
гэгч албан тушаалтан гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдээс биеийн байцаалт,
үйлдсэн хэргийн талаар тодруулан тодорхой байцаалтыг авдаг байсан байна.
Гэхдээ “байцаагч түшмэд" нь цагдан сэргийлэх байгууллагын ажилтнаас тусдаа
өөрийн тусгайлан харъяалсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг
байсан байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2014 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.