МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГА БАЙГАА
Abstract
Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хууль 1992 онд батлагдан
гарсанаас хойш 22 жил дагаж мөрдөгдсөн байна. Энэ хууль тухай цаг үедээ
шинээр батлагдан гарч нийгэмд шинэ уур амьсгалыг бий болгож байсан бөгөөд
түүхэнд үүргээ хангалтай биелүүлсэн хууль юм.
Гэхдээ энэ хуулийг хэрэглэх явцад зарим зүйл заалтад эргэж анхаармаар
эрх зүйн орчинг улам төгөлдөржүүлмээр зүйл цөөнгүй байдаг нь ажиглагдаж
байна. Тухайлбал, хуулийн захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан
тушаалтан гэх 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч” гэж тодорхойлон заасан
байдаг. Мөн Захиргааны хариуцлага хүлээлгэх харьяалал тогтоосон 10 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч” энэ хуулийн 21, 23, 24, 251, 30, 301, 302, 303, 304,
306, 31, 32, 33, 34, 342, 36, 37, 40, 41, 42, 45, 48, 531 дүгээр зүйлд заасан зөрчилд
шийтгэл ногдуулна гэж заасан1.
Гэтэл хуулийн 22 дугаар зүйлд “Удаа дараа архидан согтуурч
эрүүлжүүлэгдсэн бол 7-30 хүртэл хоног баривчлана” гэх заалтын шийтгэл
ногдуулах субъектийн харьяалалыг шүүгчид ногдуулаагүй байхад шүүгч
өнөөдрийг хүртэл шийтгэл ногдуулсаар ирсэн байдаг
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2014 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.