ЦӨӨХӨН МОНГОЛЧУУДЫГ минь АВТО ОСОЛ ГЭГЧ “ДАЙН” АВЧ ОДСООР БАЙХ УУ?

Authors

  • П.Ганхуяг Магистрант Author

Abstract

“Монгол Улсын хэмжээнд 2012-2020 онд зам тээврийн ослын улмаас нас 
барсан болон хүнд гэмтсэн хүний тоог тус бүр 50 хувиар бууруулна”.
 Та ийм Уриа ч юм уу, эсвэл зорилт, зорилго хаа нэгтээ бичигдсэн байхыг 
олж харсан уу? Үгүй л болов уу?
 Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 сарын 2-ны өдрийн 146 
дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний 
стратеги 2012-20202”-ийг батлан гаргаж түүнд энэхүү зорилтыг тусгасан байдаг.
 Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1,2 сая гаруй хүн амь 
насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж 
байгаагийн зэрэгцээ 5-29 насны хүүхэд, залуучуудын үхлийн үндсэн шалтгаан нь 
зам тээврийн осол болж байна. Зам тээврийн осол нь зүрхний шигдээс, сэтгэлийн 
дарамтын дараа хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болох төлөвтэй 
байгаа бөгөөд зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон 
хөгжиж байгаа улс оронд ногдож, жилд нийт 65 тэрбум ам.долларын хохирол 
учирч байгааг НҮБ-аас онцлон тэмдэглэж, 2010 онд НҮБ-ын Ерөнхий 
Ассемблейн хуралдаанаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй 
байдлын жилүүд” болгон зарлаж 64/255 дугаар тогтоолыг гаргаж, зам тээврийн 
ослыг эрс багасгаж, нас баралтыг 50 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн.

Author Biography

  • П.Ганхуяг, Магистрант

    ХСИС-ийн Удирдлагын сургуулийн 
    821 дүгээр дамжааны сонсогч.
     цагдаагийн ахмад П.Ганхуяг

Published

2025-03-10

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ЦӨӨХӨН МОНГОЛЧУУДЫГ минь АВТО ОСОЛ ГЭГЧ “ДАЙН” АВЧ ОДСООР БАЙХ УУ?. (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 2(1), 60-64. https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1178