ЦАХИЛГААН СКҮҮТЕР, СУРРОН ДУГУЙ, ЦАХИЛГААН МОТОРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД, ИРГЭДИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

Authors

  • Б.Дэнзэнноргой Магистрант Author

Keywords:

цахилгаан скүүтер, цахилгаан мопед, мотоцикл, зам тээврийн осол

Abstract

Монгол Улсад 2023 онд 25,235 зам тээврийн осол

бүртгэгдсэнээс 482 ослын улмаас 551 хуний амь нас хохирчээ. Нийслэлд 98 ослын улмаас 101, орон нутгийн замд 384 ослын улмаас 450 хүний амь нас тус тус хохирсон байна.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүнийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл 28.6 хувийг явган зорчигч, 39.6 хувийг зорчигч, 45.4 хувийг жолооч, 0.4 хувийг унадаг дугуйтай зорчигч тус тус эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүүтер, мопед, мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж, зам тээврийн осолд өртөж, өөрт болон бусдад эрүүл мэнд, эд материалын хохирол учруулах, бусдын хэвийн аюулгүй зорчих эрхэд нөлөөлөх, стресс бухимдалд оруулах нөхцөл үүсээд байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд мотоциклтой осол 1,422 бүртгэгдсэнээс 305 хүн нас барж, 733 хүн гэмтсэн бол унадаг дугуйтай осол 357 бүртгэгдсэнээс 8 хүн нас барж, 263 хүн гэмтсэн харамсалтай тоон мэдээ гарсан.

Дэлхий нийтээр 2020 оныг хүртэл иргэдийг замын хөдөлгөөнд оролцоход нь жолооны үнэмлэх, хамгаалах малгай (хамгаалалтын хэрэгсэл) шаардахгүйгээр хөдөлгөөнд оролцуулж байсан байна.

Харин 2020 оноос дээрх тээврийн хэрэгслийн хэрэглээ хяналтаас гарч Нидерланд, Ирланд, Грек, Франц, Канад, Индонез зэрэг улсуудад замын хөдөлгөөнд оролцуулахыг бүрэн хориглосон.

Цахилгаан дугуй болон скүүтертэй холбоотой ослууд дэлхийд, тэр дундаа АНУ-д маш ихээр нэмэгдэж байна. 2017-2022 оны хооронд цахилгаан дугуйтай холбоотой осол жил бүр хоёр дахин өссөн бол цахилгаан скүүтерийн осол жил бүр 45%-иар нэмэгдсэн байна.

Author Biography

  • Б.Дэнзэнноргой , Магистрант

    Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн 7081 дүгээр дамжааны  суралцагч, цагдаагийн дэд хурандаа

     

Downloads

Published

2025-03-10

How to Cite

ЦАХИЛГААН СКҮҮТЕР, СУРРОН ДУГУЙ, ЦАХИЛГААН МОТОРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД, ИРГЭДИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ . (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 29(3), 1-7. https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1112

Similar Articles

21-30 of 79

You may also start an advanced similarity search for this article.