БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ГАДААД, ДОТООД ОРЧНЫ ХҮЧИН ЗҮЙЛИЙН НӨЛӨӨЛӨЛ
Abstract
Байгууллага түүний удирдлагын талаар авч үзэхийн тулд юуны өмнө
"Байгууллага ” гэсэн нэр томъёоноос эхлэх нь зүйтэй.
Монгол хэлний тайлбар толь бичигт: Байгууллага - 1. Албан газар:
Захиргааны байгууллага, 2. Төрийн байгууллага, 3. Албан байгууллага гэж
тодорхойлсон байна.
аа
Товчхондоо "байгууллага" гэдэг нь эрхэм зорилго2, зорилго3, зорилтууд4-
амжилттай хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар
зохицуулсан, түүндээ хүрэх чин эрмэлзлэл бүхий бүлэг хүмүүсийн нэгдэл юм.
Тэгвэл аливаа “байгууллага” нь бүлэг хүмүүсээс ялгагдахын тулд дараах
үндсэн шалгууруудаар хэмжигдэж тодорхойлогддог байна. Үүнд:
1.
2.
Хоёр ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй байх;
Бүлгийн нийт гишүүд өмнөө тавьсан нийтлэг зорилго, зорилтыг хүлээн
зөвшөөрсөн, түүндээ хүрэх хүсэл эрмэлзлэлтэй байх;
3.
Нэгдмэл нэг удирдлагын дор үйл ажиллагаа явуулах;
4.
Байнгын, тасралтгүй үйл ажиллагаа явуулах зэрэг үндсэн шалгуурыг
хангасан байхаас гадна түүний мөн чанарыг тодорхойлох дараах элементүүд
байдаг байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.