МОНГОЛ УЛСЫН "ГУРАВДАГЧ ХӨРШ”-ИЙН БОДЛОГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, НЭГДСЭН ОЙЛГОЛТ
Abstract
Монгол Улсын түүхэнд хүчирхэгжин мандах, сулран
доройтох ээлжилсээр хорьдугаар зуунтай золгосон билээ. Сулран доройтож,
бусдын эрхшээлд орсон үедээ Монголчууд ямагт бие даан, тусгаар тогтнох
чин эрмэлзэлтэй байсан бөгөөд хоёр хөршийн нөлөө, дарамтын сиймхийг
алдалгүй энэ зорилгодоо хүрэхээр оролдож байлаа. Ялангуяа өнгөрсөн зууны
эхнээс тусгаар тогнолоо эргүүлэн авах, олж авсанаа бэхжүүлэх үүднээс хоёр
хөршийнхөө дотоод, гадаад нөхцөл байдал, бодлоготой уялдуулан ойртох, зай
барих, дундыг барих зэрэг арга хэрэглэж байсан юм. Ингэхдээ аль нэг
гуравдагч улстай холбоо тогтоох, тэдний сонирхлыг татах замаар дэмжлэг
авахаар удаа дараа оролдож байжээ.1 Оролдлого бүр хоёр хөршийн дотоод
нөхцөл байдал, хоорондын харилцаа, Монголын талаар баримтлах байр
сууринаас гадна бусад их гүрний хүчний тэнцвэр, ашиг сонирхлоос шалтгаалан
харилцан адилгүй үр дүнд хүрч явсаар өнөөгийн “Гуравдагч хөрш ”-ийн бодлого
хэрэгжих суурь болсон юм
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.