ТӨРӨӨС ХИЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Авторы

  • Алтангэрэл Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа, докторант Автор

DOI:

https://doi.org/10.63570/1jc0m933

Ключевые слова:

Төрөөс хилийн талаарх бодлого, хил хамгаалалт, аюулгүй байдал, хөрш улс, хил орчмын нутаг дэвсгэр, олон улсын гэрээ, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал

Аннотация

Төрөөс хилийн талаар баримтлах бодлого нь улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хамгаалалтын механизмуудыг хангахад чиглэсэн чухал баримт бичиг юм. Энэ бодлого нь улс орон даяар олон хүчин зүйлсийг уялдуулан боловсруулагддаг бөгөөд улс төр, эдийн засаг, цэрэг, хууль эрх зүйн нөхцөл байдал болон дотоод, гадаад хүчин зүйлсээс хамааран тодорхойлогддог.

Төрөөс баримтлах энэ бодлого нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хангахад чиглэж, улсын аюулгүй байдлыг дотоод болон гадаад түвшинд баталгаажуулах үндсэн механизмуудыг бүрдүүлдэг.

Мөн энэ бодлого нь олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомжийг хослуулан хөгжүүлж, хилийн асуудлыг зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор хэрэгжиж байна. Үүний үр дүнд, Монгол Улсын хил хамгаалалтын бодлого нь зөвхөн улсын аюулгүй байдлыг хангахад төдийгүй, улс хоорондын харилцааг зохицуулах гүүр болж, олон улсын хэмжээнд улс орны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг баталгаажуулах чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мэдээллийн эрин зуунд терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг асуудлууд улс орны аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдалд шууд нөлөөлж буй тул манай улс хил хязгаартаа аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа боловсронгуй болгоход онцгой анхаарах шаардлагатай болжээ.

Библиографические ссылки

Монгол Улсын Их Хурал. (2010). Монгол Улсын Үндсэн хууль (1992 оны шинэчлэгдсэн найруулга). Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2016). Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2001). Үндэсний аюулгүй байдлын тухай хууль. Улаанбаатар.

Монгол Улсын хилийн тухай хууль. (2016). Монгол Улсын хилийн тухай хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2002). Төрөөс хилийн талаар баримтлах бодлого: Монгол Улсын Их Хурлын 20 дугаар тогтоол. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2010). Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал: Монгол Улсын Их Хурлын 48 дугаар тогтоол. Улаанбаатар.

Монгол Улсын Засгийн газар. (2010). Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрүүд.

Дотоод хэргийн их сургууль. (2018). Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам: Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. Хууль сахиулахуй сэтгүүл, 3(17), 45–56.

Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, хил орчмын хамтын ажиллагаа зөвлөлдөх уулзалтын материал. (2005). Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, хил орчмын хамтын ажиллагаа зөвлөлдөх уулзалтын материал. Улаанбаатар.

Арвай, Ш. (1995). Монгол Улсын төрийн хилийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр буюу “Хил”. Улаанбаатар.

Нямдорж, Д. (2011). Хил судлал. Улаанбаатар.

Улаанхүү, Ч. (2014). Аюулгүй байдал. Улаанбаатар.

Арвай, Ш. (2015). Монгол Улсын төрөөс улсын хилийн талаар баримтлах бодлого, стратегийн онцлог.

Бердимурат, М. (2013). ОХУ-ын төрөөс хилийн талаар баримталж буй бодлого, туршлага. Улаанбаатар.

Ганболд, Ц. (2022). Хил судлал. Улаанбаатар.

Хил судлал сэтгүүл. (2023). 01(28). Улаанбаатар.

Проблемы пограничной политики государства и пути их решения. (2001). Москва.

Опубликован

2025-04-08

Выпуск

Раздел

Судалгааны өгүүлэл

Категории

Как цитировать

Алтангэрэл. (2025). ТӨРӨӨС ХИЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, АЮУЛГҮЙ БАЙДАЛ. Хууль сахиулахуй, 40(4), 82-89. https://doi.org/10.63570/1jc0m933

Похожие статьи

1-10 из 132

Вы также можете начать расширеннвй поиск похожих статей для этой статьи.