МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ХӨГЖИЛ

Авторы

  • Саруултөгс Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал судлалын магистрант, цагдаагийн ахлах дэслэгч Автор

DOI:

https://doi.org/10.63570/cyjns135

Ключевые слова:

Organized gambling, electronic gambling, casinos, criminal law, writs of execution

Аннотация

Мөрийтэй тоглоомыг манай улс нь нийгмийн хор аюулын шинж, нийт гэмт хэргийн бүтцэд уг гэмт хэргийн эзлэх хувь, эрх зүйн орчны шинэчлэл, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, эрүүгийн эрх зүйн бодлого зэргээс хамааран үе үеийн эрүүгийн хуулиар зохицуулж, гэмт хэрэгт тооцож иржээ.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн эрх зүйн орчны өөрчлөлтийг тус гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудалд нийцүүлэн хийснээр уг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагаанд үр дүн гарах ач холбогдолтой учир энэ төрлийн судалгааны хэрэгцээ шаардлага үүсэж байна.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үе үеийн эрх зүйн зохицуулалтын өөрчлөлтийг одоогийн эрүүгийн хуультай харьцуулан судлах аргаар гүйцэтгэж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын өөрчлөлтийг гэмт явдлын үйлдлийн арга, шалтгаан нөхцөлд тохирсон байдлаар тодорхойлохыг зорилоо.

Олон улсын мөрийтэй тоглоомын хууль эрх зүйн ангилалд манай улсын мөрийтэй тоглоомыг хуульчилж ирсэн түүхэн хөгжлийг уялдуулан дүгнэж, цаашдын чиг хандлагыг тодорхойлж санал, дүгнэлт гаргасан нь энэхүү судалгааны ажлын шинэлэг тал болсон.

Библиографические ссылки

Монгол Улсын Их Хурал. (2002, 2017). Монгол Улсын Эрүүгийн хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (1999). Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2019, 9-р сар 17). Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Улаанбаатар.

Галдаа, Б. (2021). Эрүүгийн эрх зүй (Ерөнхий, тусгай анги). Улаанбаатар.

Эрдэнэбулган, Ж., Уянга, М., Золбоо, Т., Батбаяр, Б., & Тамир, Б. (2021). Монгол, Орос, Хятад, Герман улсын Эрүүгийн хууль (167-р тал). Улаанбаатар.

Энххүслэн, О. (2022). Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн зүйлчлэл, нөхцөл байдал, түүнд хамаарах асуудал. Улаанбаатар.

Санчиржав, С. (2015). Мөрийтэй тоглох гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын зарим асуудал (6-10-р тал). Улаанбаатар.

Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан. (n.d.). Retrieved from https://www.shuukh.mn/

Монголбанк. (2022). Санхүүгийн мэдээллийн албаны типологийн тайлан. Улаанбаатар.

Опубликован

2025-04-08

Выпуск

Раздел

Судалгааны өгүүлэл

Категории

Как цитировать

Саруултөгс. (2025). МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ХӨГЖИЛ. Хууль сахиулахуй, 40(4), 56-62. https://doi.org/10.63570/cyjns135

Похожие статьи

1-10 из 92

Вы также можете начать расширеннвй поиск похожих статей для этой статьи.