ГАМШГААС ХАМГААЛАХ СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.63570/gqs9v184Keywords:
Чиг үүрэг, зохион байгуулалт, дүн шинжилгээ, сайжруулалтAbstract
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг гурван түвшинд зохион байгуулж байна. Харин хэрэгжүүлэлтийн хувьд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын байгууллага нь гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, заавар, мэдээ мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээс гамшгаас хамгаалах сурталчилгааны албаны үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, бүтцийн талаар судалсан судалгааны материал төдийлөн судлагдаагүй байгаа нь анхаарал татаж байна.
Иймд энэхүү сэдвийг сонгон, холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замын талаар саналаа боловсруулан улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах улсын албадын гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийн өнөөгийн байдалд шинжилгээг одоогийн мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичигт үндэслэн явууллаа. Цаашид энэхүү салбарын эрх зүйн асуудлыг шийдвэрлэснээр гамшгаас хамгаалах сурталчилгааны албанд харьяалагдах яам, агентлаг, нийслэл, аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан алба, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа сайжирч, гамшгийн мэдээ, мэдээлэл иргэд, аж ахуйн нэгжид үнэн зөв, шуурхай хүргэгдэх нэгдсэн тогтолцоо бий болох юм.
References
Монгол Улсын Их Хурал. (2017). Гамшгаас хамгаалах тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2017(18). Улаанбаатар.
Монгол Улсын Засгийн газар. (2018). Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам (347-р тогтоол). Улаанбаатар.
Монгол Улсын Засгийн газар. (2015). Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний Монгол Улсын төлөвлөгөө (416-р тогтоол). Улаанбаатар.
Онцгой байдлын ерөнхий газар. (2018, 2023). Сурталчилгааны ажлын төлөвлөгөө. Улаанбаатар.
Онцгой байдлын ерөнхий газар. (2019). Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулсан тухай илтгэх хуудас. Улаанбаатар.
Базаррагчаа, С. (2023). Гамшгийн эрсдэлийн удирдлага (Гарын авлага).
Ууганбаяр, Б., & Чимэдцэрэн, П. (2023). Газар хөдлөлтийн гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ. Гамшиг судлал инновац сэтгүүл, 2023(1).
Downloads
Published
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.