ЦАГ УУРЫН ТАНДАН СУДАЛГААГ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД АШИГЛАХАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛ
Abstract
Цаг уурын өөрчлөлтийн улмаас байгалийн гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж нийгэм, эдийн засагт үзүүлэх хор уршиг нэмэгдсээр байна.[1] Уламжлалт гамшгийн дараа хариу арга хэмжээ болгон хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг сайжруулах боломжийг олон улсын байгууллагууд туршин хэрэгжүүлсээр байгаа ба Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо 10 гаруй оронд дэмжин, хэрэгжүүлж байна.[2] Монгол улсад энэхүү хөтөлбөрийг Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын эрт хариу арга хэмжээг Монголын улаан загалмай нийгэмлэг хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд тус хариу арга хэмжээний механизмийг олон улсын түвшинд удаан болон хурдан явцтай гамшгийн үед хэрхэн ашиглаж байгаа талаар болон тулгарч буй саад бэрхшээлд дүн шинжилгээ хийсэн болно
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.