ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕД ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОХИРЛЫГ ТООЦООЛОХ, ЭМНЭЛГИЙН АЛБАНЫ ХҮЧ, ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
Abstract
Энэхүү илтгэлд Оросын холбооны улсын анагаах ухааны доктор, профессор С.Ф.Гончаровын "Газар хөдлөлтийн үед эмнэлгийн хүч, хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох арга зүйн зөвлөмж"-ийг ашиглан Монгол улсын эрүүл мэндийн албаны хүчин чадал, хүний нөөц, газар хөдлөлтийн үеийн Улаанбаатар хотын хүн амын хохирлын эрсдэл, эрүүл мэндийн албаны шаардлагатай хүч хэрэгслийн судалгааг математик аргачлалаар тооцоолж, дүн шинжилгээ хийлээ.
Газар хөдлөлтийн хүч (баллаар), байшин барилгад байх магадлалтай хүн амын тоо, байшин барилгын хийцийг судалж мэдэснээр хүснэгтийн дагуу нийт хүн амын хохирлыг олж болно. Хүн амын хохирлоос шалтгаалан эрүүл мэндийн хохирол, бүтцийг урьдчилан таамаглаж, шаардлагатай эмнэлгийн хүч, хэрэгслийн хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийн үнэлгээ, тооцооны шинжлэх ухааны үндэслэлтэй шалгуур үзүүлэлтийг өгсөн.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.