ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО СТРАТЕГИЙН ОНОЛЫН ЗАРИМ АСУУДЛУУД

Authors

  • Б.Нямцогт Author

Keywords:

Гамшиг, системийн онол, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, чадавх

Abstract

 Гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр  “Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр (2015-2025)”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр (2015-2025)”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги (2017- 2025)” зэрэг гамшгаас хамгаалах үйл ажилагааны бодлого стратегийг тодорхойлсон баримт бичгийг батлан хэрэгжүүлж, улс орны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулж ирсэн байна. 
Аливаа улс орны хөгжлийг дагаад өсөн нэмэгдэж буй гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээг авах бодит нөхцлийг бүрдүүлсэн гамшгаас хамгаалах бодлогын баримт бичгийг байгууллагын бодлого зорилтоос эхлээд төр засгийн бодлогын хэмжээнд шинжлэх ухааны үндэстэй боловсруулах аргазүйг бий болгох нь нэн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Иймд гамшгаас хамгаалах бодлого стратегийн онолын зарим асуудлыг судлаж, тэргүүлэх чиглэлийг тодорхойлохыг зорьсон. 

Author Biography

  • Б.Нямцогт

    ДХИС-ийн магистрант, ахлах дэслэгч

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО СТРАТЕГИЙН ОНОЛЫН ЗАРИМ АСУУДЛУУД . (2025). Гамшгийн эрсдэл судлал, 24(2). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/2772

Similar Articles

11-20 of 98

You may also start an advanced similarity search for this article.