БАРИЛГЫН ГАЗАР ДООРХ ДАВХАРТ ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ
Keywords:
Газар доорх, хорт хий, утаа,шатамхай бодис, гал түймэр унтраах хэсэг, хайгуул, хүч хэрэгсэл, аврах ажиллагааAbstract
Газар доорх давхарт дутуу шаталтын улмаас утаа нь өндөр нягттай, хордуулах чанартай байдаг. Гал түймрийн өрнөлийн явцад шаталтын бүтээгдэхүүний даралт нэмэгддэг бөгөөдэ энэ тохиолдолд хана, хаалт, инженерийн байгууламж, агааржуулалтын болон хог дамжуулах шугам, хоолойгоор барилгын нэг болон түүнээс дээш давхруудад утаа нэвтэрч эхэлнэ.
Барилгын газар доорх давхрын онцлог, шатамхай бодис материалын төрөл, гал түймэр гарсан газар зэргээс хамаарч гал тархах хурд нь өөр өөр байж болно. Энэ зорилгоор гал түймэр гарсан газарт ирсэн хорт хий утаанаас хамгаалах АБДТ-тэй алба хаагчдаас бүрдсэн хайгуулын аврах хэсгийг бүрдүүлж хүмүүст тусламж ирсэн талаар болон аюултай бүсээс биеэ хэрхэн авч гарах талаар мэдээлнэ. Энэ хэсэг нь юуны өмнө утааг саармагжуулах, дулааны хэмийг бууруулахын тулд дээвэр лүү гарсан шатны хаалт болон хаалгыг нээнэ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.